2026-01-01

монгол хэл

Монгол хэл

Өөрийгөө шалгах дасгал


Критикал сэтгэлгээний бичил дасгал.

Та энэхүү дасгалыг эхлээд ганцаараа хийх хэрэгтэй дараа нь харин ойр тойрныхон эсвэл ангийнхантайгаа хийвэл илүү үр дүнтэй болон болно.

Дараах асуултуудад:

  1. "Үнэн"
  2. "Худал"
  3. "Хариулж чадахгүй" гэсэн гурван янзаар хариулаарай

Асуултууд:

  1. Өнөөдөр Жонсоны гэр бүлийнхний хувьд төгсөлтийн баярын өдөр болж байна. ____
  2. Гэр бүлийнхэн нь охиноороо бахархаж байна. ____
  3. Дүү нь бас баяртай байна.____
  4. Энэ гэр бүл амьдралын боломжтой гэр бүл байна.____
  5. Энэ зургийг яг төгсөлтийн баярын дараа авчээ. ___

Дараагийн алхам:

Дараах асуултуудад амаар эсвэл бичгээр хариулаад үзнэ үү? Та хариулахдаа өмнөх хариултуудаа сайн бодоод үзээрэй.

  1. Дараах нэр томьёонууд таны хувьд ямар утгатай вэ? Тодорхойлно уу?
    1. Үнэн
    2. Худал
    3. Хариулж чадахгүй
  2. Хэрвээ өгүүлбэрт таамаглал орсон бол тэр өгүүлбэрийг үнэн гэж хэлж болох уу?
  3. Хэрэв бичигдсэн өгүүлбэрт тодорхой бус, хоёрдмол утгатай үгс орсон байвал тухайн өгүүлбэрийг үнэн болохыг тодорхойлох боломжтой юу?
  4. Хэрвээ өгүүлэмж нь байж болох өндөр магадлалтай бол тэр өгүүлэмжийг үнэн гэж үнэлж болох уу?
  5. Ер нь юу өгүүлэмжийг үнэн эсвэл худал болгодог вэ?
  6. Танд "Хариулж чадахгүй" гэсэн сонголтыг сонгоход хэцүү байсан уу? Хэрэв тийм бол яагаад, үгүй бол бас яагаад?
  7. Бид аливаа зүйлсийг үнэн эсэхийг ер нь яаж мэддэг билээ?
  8. Энэ дасгал танд юу сургав?

Энэхүү дасгал нь таныг үнэлэх зорилгогүй бөгөөд харин таныг өөрийнхөө бодох процессыг олж харахад туслах зорилготой юм. Та энэ дасгалыг олон хүнтэй хийж үзвэл илүү үр дүнтэй байх ба нэг энгийн зургийг хүмүүс ямар олон өнцгөөс хардаг болохыг та олж харах ёстой юм.