2026-01-01

монгол хэл

Монгол хэл

Хамтын ажиллагаа

Хамтын ажиллагаа

Хамтын ажиллагаатай байгууллагууд

Хэвлэл мэдээллийн зөвлөл
Mediacouncil.mn

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл (ХМЗ) нь сэтгүүлч, ажил олгогч, салбарын эвсэл холбоод, мэргэжлийн байгууллагуудын санаачилга, амжилттай хамтын ажиллагааны үр дүнд 2015 оны эхээр байгуулагдсан хэвлэмэл, цахим, радио, телевизийн хараат бус өөрийн зохицуулалтын байгууллага юм.

FACTCHECK сайт
Factcheck.mn

Сүүлийн жилүүдэд хуурамч мэдээлэл ихсэх болж үүнээс үүдэн мэргэжлийн сэтгүүл зүйд итгэх олон нийтийн итгэл үнэмшил буурах, мэргэжлийн сэтгүүл зүй болоод сошиал медиагийн зааг, ялгаа бүдгэрэх зэрэг үзэгдлүүд ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл мэргэжлийн салбарт баримт мэдээллийг нягтлан шалгах дадал, соёл бий болох хэрэгцээ, нөгөө талдаа иргэдийн хувьд хуурамч мэдээллийг таньж мэдэх, мэдээлэлд шүүмжлэлтэй хандах хандлага манай нийгэмд нэн шаардлагатай болжээ.

Глоб Интернэшнл ТББ
Globeinter.org.mn

төрийн бус байгууллага нь 1999 оны 3-р сард Улаанбаатар хотноо байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг, гишүүнчлэлгvй, ашгийн төлөө бус байгууллага юм."Глоб Интернэшнл төв" ТББ-ын удирдах дээд байгууллага нь 5 хүнээс бүрдсэн Удирдах зөвлөл юм. Удирдах зөвлөлийн даргаар Б.Галаарид, гишүүдээр сэтгүүлч Ц.Мөнхжин, орчуулагч Д.Аюуш, Ц.Батцэцэг зэрэг хэвлэл мэдээлэл, хууль эрх зvйн салбарт нэр хvндтэй хvмvvс сонгогдон ажилладаг. Тэргүүнээр сэтгvvлч Х.Наранжаргал ажиллаж байна.