Та өдөр бүр шийдвэр гаргаж байна.
Гэхдээ нэг асуулт байна.
Та өөрөө бодож шийдэж байна уу,
эсвэл таны өмнөөс мэдээлэл шийдэж байна уу?
Дэлхийн дулаарал.
Эдийн засгийн хямрал.
Дайн.
Терроризм.
Ажилгүйдэл.
Авлига.
Сошиал дахь маргаан.
Үнэнийг хэлсэн. Худал ярьсан.
Тийм. Үгүй.
Бид өдөр бүр тоо тоймшгүй их мэдээлэл дунд амьдарч байна.
Гэвч бодоод үзээрэй.
Бидний үнэхээр баттай мэддэг зүйл нэг л байна.
“Бид энд байна.”
Харин дараагийн асуулт:
Одоо хаашаа явах вэ?
Мэдээллийн эрин үед хамгийн хэрэгтэй чадвар
Энэ асуултад хариулахад туслах хамгийн чухал чадвар бол
критикал сэтгэлгээ юм.
Критикал сэтгэлгээ гэдэг нь:
мэдээллийг шалгаж, задлан ойлгож, үнэлж, дараа нь шийдвэр гаргах чадвар.
Өөрөөр хэлбэл:
мэдээлэлд шууд итгэхгүй шалгах чадвар юм.
Мэдээлэл ихтэй энэ үед хамгийн аюултай зүйл бол мэдээлэл дутмаг байх биш.
Харин мэдээллийг ялгаж ойлгох чадваргүй байх юм.
Судалгаанууд нэг сонирхолтой зүйлийг харуулдаг
2018 онд MIT (Massachusetts Institute of Technology)-ийн судлаачид 126,000 мэдээний тархалтыг судалж үзжээ.
Судалгааны дүгнэлт:
Худал мэдээлэл үнэн мэдээллээс 6 дахин хурдан тархдаг.(Science journal, 2018)
Яагаад?
Учир нь хүмүүс мэдээллийг шалгахгүйгээр
эмоци дээр үндэслэж хуваалцдаг.
Өөрөөр хэлбэл:
Мэдээллийн асуудал биш.
Сэтгэхүйн асуудал.
БИДЭНД ЯАГААД ЭНЭ ЧАДВАРЫГ ЗААДАГГҮЙ ВЭ?
Хачирхалтай нь бид сургуулиудад: түүх, математик, хэл, физик сурдаг. Гэхдээ яаж бодох вэ гэдгийг бараг заадаггүй.
Тиймээс олон хүн:
Гэтэл бид өдөр бүр:
гэх мэт олон чухал шийдвэр гаргадаг.
КРИТИКАЛ СЭТГЭЛГЭЭ ЯАГААД АМЬДРАЛД ЧУХАЛ ВЭ?
Орчин үеийн хөдөлмөрийн зах зээл дээр энэ чадвар улам үнэ цэнтэй болж байна.
World Economic Forum-ийн “Future of Jobs 2023” тайланд
ирээдүйн хамгийн хэрэгтэй ур чадваруудын нэгээр:
Analytical thinking / Critical thinking жагссан байна.
Мөн Young Australians Foundation-ийн судалгаагаар
2012–2015 онд ажлын байрны заруудад критикал сэтгэлгээ шаардах нь 158% өссөн байна.
Өөрөөр хэлбэл: ажил олгогчид зөвхөн мэдлэг хайдаггүй.
Тэд бодож чаддаг хүмүүс хайдаг.
АЖИЛ ОЛГОГЧИД ЮУ ХЭЛЖ БАЙНА ВЭ?
АНУ-ын 400 гаруй компанийн хамтарсан судалгаагаар:
92% ажил олгогчид шүүмжлэлт сэтгэлгээ бол шинэ ажилтанд зайлшгүй хэрэгтэй ур чадвар гэж үзсэн.
Гэхдээ нэг асуудал байна.
Ижил судалгаагаар: их сургууль төгсөгчдийн 69% нь
критикал сэтгэлгээний чадвар хангалтгүй гэж ажил олгогчид дүгнэжээ. Өөрөөр хэлбэл: ихэнх хүмүүс дипломтой байдаг. Гэхдээ шийдвэр гаргах чадвар сул байдаг.
Критикал сэтгэлгээ бол зөвхөн академик ойлголт биш
Энэ бол амьдралын чадвар.
Критикал сэтгэлгээтэй хүмүүс:
Тиймээс тэд:
ЭНЭ ЧАДВАРЫГ СУРЧ БОЛДОГ УУ?
Тийм.
Критикал сэтгэлгээ бол төрөлхийн авьяас биш. Харин суралцаж хөгжүүлж болдог чадвар.
Дэлхийд дараах тестүүдийг ашиглан хэмждэг:
the California Critical Thinking Assessment Test – хамгийн түгээмэл хэрэглэгддэг.
Watson Glaser Critical Thinking Appraisal
Cornell Critical Thinking Tests.
Эдгээр нь хүмүүс:
Эцэст нь
Бид мэдээллийн дунд амьдарч байна. Гэхдээ хамгийн том асуулт бол: Та мэдээллийг хэрэглэж байна уу, эсвэл мэдээлэл таныг удирдаж байна уу?
Критикал сэтгэлгээ бол бусдыг шүүмжлэх чадвар биш.
Харин: өөрийнхөө төлөө өөрөө бодож сурах чадвар юм.
Мэдээлэл ихтэй энэ үед энэ чадвар сонголт биш. Харин амьд үлдэх чадвар болж байна.