2026-04-03

монгол хэл

Монгол хэл

2026-04-01 03:38:03

БИДНИЙ ТУХАЙ

БИДНИЙ ТУХАЙ

Avatar

 

by MaGnatE | 2026-03-24

Бидний тухай

 

 

БИДНИЙ ТУХАЙ

Бид өдөр бүр маш их мэдээлэл дунд амьдарч байна.

Сошиал пост, мэдээ, видео, зураг — эдгээр нь бидний юу бодох, юунд итгэх, ямар шийдвэр гаргахад нөлөөлдөг. 

  • Сенсацтай гарчиг
  • Сэтгэл хөдөлгөсөн бичлэг
  • Нэг талыг барьсан мэдээлэл

Гэтэл бид ихэвчлэн:

  • шалгалгүй итгэдэг
  • сэтгэл хөдлөлөөр хариу үйлдэл үзүүлдэг
  • анх харсандаа тулгуурлан дүгнэдэг.

Гэхдээ энэ нь хувь хүний сул тал биш. 

 Энэ бол мэдээллийн орчны асуудал.

Өнөөдөр:

  • Алгоритм бидэнд анхаарал татах „таалагдах“ мэдээллийг харуулдаг
  • Сэтгэлгээний хэвшмэл ойлголт- биднийг амархан итгэхэд хүргэдэг.
  • Худал, хэтрүүлэгтэй мэдээлэл илүү хурдан тархдаг.
  • Хүмүүс өөр өөр „мэдээллийн орчин“-д амьдарч эхэлж байна.

 Үүний үр дүнд:

  • Хүмүүс хоорондоо ойлголцохоо больдог
  • Нийгэм амархан талцдаг
  • Буруу мэдээлэл дээр үндэслэж, шийдвэр гаргах эрсдэл нэмэгддэг.
  •  

MEDU.MN ЯАГААД БИЙ БОЛСОН БЭ?

Ийм орчинд амьдрахын тулд  зүгээр мэдээлэл уншдаг байх хангалтгүй болсон.

 Хүнд зайлшгүй хэрэгтэй чадвар бол:

  • мэдээллийг шүүн тунгаах
  • нөлөөллийг нь ойлгох
  • өөрийн үзэл бодлыг хамгаалах чадвар

 

БИДНИЙ ЗОРИЛГО

Medu.mn нь мэдээллийг үнэлж дүгнэн, хариуцлагатай ашиглах чадвартай мэдээллийг шүүн тунгаадаг дижитал иргэн төлөвшүүлэхийг зорьдог.

Бид дараах чадварыг хөгжүүлнэ:

  • Бодох — мэдээллийг шалгах, үнэлж, дүгнэх (Critical Thinking)
  • Хамгаалах — дижитал орчинд аюулгүй, ёс зүйтэй оролцох (Digital Safety & Ethics)
  • Ялгах — зөв бурууг таних, үнэлэх (Access & Evaluation)
  • Оролцох — үзэл бодлоо илэрхийлэх, оролцох, шийдвэр гаргах  (Empowerment)
  • Ойлгох — мэдээлэл хэрхэн тархаж, нөлөөлдөгийг ойлгох (System Understanding)

Эдгээр чадвар нь зөвхөн хувь хүнд төдийгүй, нийгэмд ч бодит нөлөө үзүүлдэг.

  • мэдээлэлд хууртахгүй хүмүүс олон болох тусам
  • нийгмийн хэлэлцүүлэг илүү бодитой, ойлголцолтой болж
  • шийдвэр илүү зөв гардаг

 Үүний үр дүнд ардчилсан нийгэм илүү чанартай, тогтвортой болно.

Бид хүмүүсийг:

  • Мэдээллийг шүүн тунгааж боддог
  • Өөрийн үзэл бодлыг бие даан бүрэлдүүлдэг
  • Дижитал орчинд аюулгүй, хариуцлагатай ханддаг
  • Нийгмийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцдог иргэн болгоход туслана.

 

БИДНИЙ ЗАРЧИМ

  • Судалгаанд суурилсан — баталгаатай эх сурвалжид тулгуурлана.
  • Ойлгомжтой тайлбар — төвөгтэй ойлголтыг онол, жишээ ашиглан энгийнээр хүргэнэ.
  • Шүүн тунгаах — мэдээллийг нягталж, задлан шинжлэхэд чиглэнэ.
  • Хараат бус — улс төр болон аливаа ашиг сонирхлоос ангид бие даасан байна.
  • Ёс зүйтэй — хүний эрхийг дээдэлж, хариуцлагатай, хүндэтгэлтэй хандана.

Бид хараат бус, судалгаанд суурилсан мэдээллийг хариуцлагатайгаар хүргэж, энгийн ойлгомжтой тайлбарлан, шүүн тунгаах чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ.

Мэдээллийн боловсрол гэдэг бол зүгээр нэг мэдлэг биш.

Энэ бол:

  • Бодох арга зүй
  • өөрийгөө хамгаалах чадвар
  • үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юм.

 

MEDU.mn 

Мэдээлэлд хууртахгүй, нөлөөллийг нь ойлгож, хариуцлагатай ашигладаг, өөрийн гэсэн үзэл бодолтой хувь хүн болон төлөвшихөд хөтлөх орон зай

МEDU.mn

  • таны мэдлэгийн чиглүүлэгч
  • таны шүүн тунгаах хэрэгсэл
  • таны хамтдаа суралцах орчин байх болно.

БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?

  • Судалгаа, контент
  • Сургалт, боловсрол
  • Нийгмийн нөлөөллийн ажил
  • Хамтын ажиллагаа

 

 

Илүү дэлгэрэнгүйг Үйл ажиллагаа-Хамтын ажиллагаа хэсгээс үзээрэй.