2026-04-03

монгол хэл

Монгол хэл

2026-04-01 03:12:00

0-1 НАСАНДАА ХҮҮХЭД МЕДИА ТЕХНОЛОГИЙГ ХЭРХЭН ХҮЛЭЭЖ АВДАГ ВЭ?

Дөнгөж төрсөн нярай хүүхэд эхний хэдэн долоо хоногтоо медиа болон технологийн хэрэгслийг зөвхөн чимээ шуугиан, гэрлийн эффект үүсгэдэг өдөөгч эх үүсвэр гэж ойлгодог. 

 

Тэд эдгээр сэтгэгдэлд ухамсартайгаар хариу үйлдэл үзүүлэх чадваргүй байгаа ч мэдрэхүйн хэт их ачааллаа аль хэдийнээ илэрхийлж чаддаг – Жишээ нь, гэнэтхэн уйлж эсвэл унтаад өгдөг. 

 

Харин 6 сартай болж эхэлмэгцээ бусад хүмүүс медиа технологитой хэрхэн харьцаж байгааг ажиглаж, тэднийг дуурайхыг хичээдэг: Жишээ нь, гар утас руу хүрэх эсвэл дуу чимээг нь дуурайдаг. 

Нэг нас руугаа дөхөх тусмаа хүүхдүийн технологийн сонирхол нь улам нэмэгддэг: Тэдгээрийг тоглоом болгон ашигладаг, гэхдээ ухамсартайгаар гэхээсээ илүү санамсаргүй байдлаар ашигладаг гэсэн үг. Хүүхдүүд эцэг эхийнхээ ухаалаг утас эсвэл таблет дээр тоглохдоо яг зорилготойгоор нэг товч ч юм уу апп дээр дарж, бидний хийдэг “утсаа маажих” хөдөлгөөнийг хийхээсээ илүүтэй харин эцэг эхийнхээ хийж буй тэрхүү хөдөлгөөнийг зүгээр л дуурайж байнаа л гэсэн үг юм.

 

Энэ насанд хүүхдүүд агуулгын харагдах үзэгдэх байдлын яг мөн чанарыг хараахан ойлгоогүй байдаг бөгөөд жишээлбэл, дэлгэцээс объектуудыг татаж авахыг хичээдэг. 

 

Хөдөлгөөний болон сэтгэцийн үндсэн ур чадвар энэ насны хүүхдэд хараахан хөгжөөгүй, дутагдсан хэвээрээ байдаг тул технологийн хэрэгслийг бие даан хэрэглэх боломжгүй байдаг байна. Харин хүүхэд нэг нас хүрсэн  хойноо л телевиз гэдэг бол өөрөө нэгэн биет зүйл юм байна, ямар нэгэн юмыг харуулдаг юм байнаа гэдгийг сая л  ойлгож эхэлдэг.