Критикал/Шүүмжлэлт сэтгэлгээний 6 алхам
Критикал сэтгэлгээг уншсан болон сонссон зүйлээ үнэлж дүгнэх, бүтээлчээр нэгтгэх, бүлгүүдийн харилцааг анализ хийхэд ашигладаг. Критикал сэтгэгч болохын тулд нийтлэгчийн үзэл бодол үнэн, худал эсэх, санаагаа хангалттай хамгаалж, баталгаажуулсан эсэх, тодорхой зөвлөмж, практик аргатай эсэх, шийдэл үр дүнтэй эсэхийг дүгнэж, шийдвэр гаргадаг байх ёстой.
Бид эдгээрийг өдөр тутмын амьдралынхаа нөхцөл байдалд тохируулан хэрэглэж болно.
Ингээд Критикал сэтгэхүйгээр сэтгэх 6 алхамтай танилцая:

1. Knowledge /Мэдлэг/
Сэдэв, асуудал, диплом, эрдэм шинжилгээний ажил, гол санаа зэрэг ерөнхий мэдлэг олж авах түвшинд тодорхойл.
2. Comprehension /Ойлголт/
Уншсан, харсан, сонссон зүйлээ ойлгох. Өөрийн мэддэг зүйлээ, шинээр мэдсэн зүйлтэйгээ уялдуулж шинэ мэдлэгийг бий болгоно гэсэн үг. Ойлгосон эсэхээ шалгах эхний алхам бол уншсан, сонссон, харсан мэдээллүүдээ өөрийн үгээр тайлбарлаж буй эсэх юм.
Түлхүүр үгс:
· Хэлэлцэх
· Илэрхийлэх
· Тайлбарлах
· Дахин илэрхийлэх
· Дарааллыг нь өөрчлөх
· Товчлох
· Тайлбарлах
· Дүгнэлт хийх
· Дүгнэлт гаргах
3. Application /Хэрэглээ/
Ойлгосон зүйлсээ хэрэглэх.
1. Сурч мэдсэн зүйлээ бодит нөхцөл байдалд хэрэгжүүлнэ.
2. Хэлсэн зүйлээ жишээгээр тайлбарлана.
3. Ярилцсан зүйлсээрээ жүжиг найруулах
4. Analysis /Дүн шинжилгээ хийх/
Өөрийн санааг бусад санаатай хэрхэн холбогдох талаар тодруулахын тулд бүрэлдэхүүн хэсгүүдийг задалж, хэсэг хэсгээр нь судлах. Агуулга, хэлбэр холбогдож буй эсэхэд дүн шинжилгээ хийнэ.
Критик сэтгэгчид хэрхэн хэлбэрт дүн шинжилгээ хийдэг вэ?
· Критик сэтгэгчид бусдын танилцуулсан зүйлд зохион байгуулалтын хэв маяг, зарчимыг хайдаг.
· Критик сэтгэгчид түр зуурын харилцаа, логик дарааллыг тэмдэглэж санаа хоорондын харилцааг ажигладаг.
· Критик сэтгэгчид материалыг бүрэлдэхүүн хэсгүүдээр задлах чадвартай байдаг.
Критик сэтгэгчид хэрхэн агуулгад дүн шинжилгээ хийдэг вэ?
· Критик сэтгэгчид холбогдолтой санаануудаас давамгайлсныг нь ялгахын тулд материалыг цэгцлэдэг.
· Критик сэтгэгчид таамаглалуудаас нотлох баримтын мэдэгдлийг ялгадаг.
· Критик сэтгэгчид зохиогч болгодог таамаглал, тааварлалуудыг хардаг.
· Критик сэтгэгчид зохиогчдын зорилгын нотлох баримтыг олно.
· Критик сэтгэгчид нэг санааг нөгөөтэй хэрхэн холбогдож буйг анхаардаг.
· Критик сэтгэгчид хүлээн авсан мэдээллийг ангилдаг.
5. Synthesis /Нэгтгэн дүгнэх арга/
Шинэ онолын хэлбэрт оруулах бусад мэдээлэлд дүн шинжилгээ хийж хэсэг бүрийг хамтад нь нэгтгэх.
Түлхүүр үг:
· Цэгцлэх
· Зохиох
· Төсөөлөх
· Дахин хянах
· Хувиргах
· Өөрчлөх
· Харуулах
6. Evaluation /Үнэлгээ, дүгнэлт/
Өөрийн үгээр, өөрийн бодлоор дүгнэх. Өмнөх 5 алхамыг хийхээс өмнө үнэлэх гэж яарах хэрэггүй. Шууд үнэлэх нь шүүмжлэл болно.
Түлхүүр үг:
· Багцаалах
· Үнэлгээ хийх
· Үнэлэх
· Шүүх
· Жинлэх
Эх сурвалж: mhhe.com. http://mlctraining.mn
Вакцины туршилтад хамрагдсан хүмүүст ноцтой гаж нөлөө илрээгүй ч тариулсны дараа зарим хүмүүст хөнгөн халуурах, толгой өвдөх зэрэг энгийн шинж тэмдэг илэрчээ. Вакцины аюулгүй байдлын талаар одоохондоо бүрэн мэдээлэл байхгүй байна. Гэвч парацетамол тэргүүтэй ямар ч эм 100 хувь аюулгүй байдаггүй хэмээн эрдэмтэд сануулж байгаа билээ.
Харьцуулж үзэхэд "Moderna"-гийн вакцин "Pfizer"-ийн вакцинтай ижил горимоор ажилладаг бөгөөд ижил үр дүн үзүүлсэн ч хадгалах нөхцлийн хувьд илүү ашигтай юм байна. Учир нь "Pfizer"-ийн вакциныг цельсийн -70-аас -80 хэмд хадгалах ёстой бол "Moderna"-гийн вакциныг 2-8 хэм дулаан орчинд 30 хоног, -20 хэмд зургаан сар хүртэл хадгалах боломжтой аж.
Гэвч бусад өндөр үр дүнтэй вакцинуудын дэргэд "Moderna"-гийн вакцин илүү өндөр үнэтэй байх нь. Жишээлбэл, Оксфордын их сургуулийн бүтээж буй вакцины үнэ 4 ам.доллар, "Johnson & Johnson" компанийн хөгжүүлж буй вакцин 10 ам.доллар, "Pfizer"-ийн вакцины хоёр тун нийлээд 40 ам.доллар орчим байх төлөвтэй байгаа бол "Moderna"-ийн вакцины хоёр тун 50-60 ам.доллар байх аж.
Эх сурвалж: BBC